Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдартай болсноо зарлав
2024 оны 3 сарын 23
Их Британийн хааны гэр бүлийн гишүүн, Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдартай болж, хими эмчилгээ хийлгэж байгаагаа өчигдөр орой анх удаа нийтэд зарлажээ.
Өнгөрсөн оны Зул сарын баярын өдөр хэвлийн хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтсэнээсээ хойш гүнж удаан хугацаанд олны нүдэнд ил гараагүй байсан юм. Түүний эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн цуурхал энэ хугацаанд тарж байлаа.
Гүнж хүмүүсийн нүдэнд ил гаралгүй бараг гурван сар болсон нь анхаарал татаж байгаа юм.
Саяхан түүний хүүхдүүдтэйгээ авхуулсан гэрэл зургийг Кенсингтоны ордноос тараасан ч эвлүүлэг байсан нь илэрч байлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655589
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: