Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр! Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр!

2024 оны 4 сарын 02

Arslan.mn

Аутизмтай иргэдийн амьдрах орчныг сайжруулах, тэднийг нийгэм олон нийтэд таниулах зорилготойгоор Аутизмыг таниулах дэлхийн өдрийг жил бүрийн 04 дүгээр сарын 02-ны өдөр тэмдэглэдэг.

Хамгийн анх 2007 онд НҮБ-аас Аутизмтай хүмүүсийг гадуурхах явдлыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор санаачилж байсан юм. Өнөөдрийн байдлаар энэ өдөрт дэлхийн 45-н улсын 600 гаруй хот, 3000 гаруй олон нийтийн барилга байгууламж, сургуулиуд нэгдэж байгаагаа илэрхийлэн цэнхэр өнгөөр барилгаа гэрэлтүүлдэг байна.

Аутизмын хүрээний эмгэг (ASD) нь нийгмийн харилцаа, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй түвшнээр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг юм.

Аутизм нь MRI, эхо, цусны гэх мэт биологийн шинжилгээнүүдээр илэрдэггүй зөвхөн урт удаан хугацааны туршид тухайн хүүхдийн зан төлөв, хандлагыг нь мэргэжлийн сэтгэл зүйч, эмч нарын баг оношилдог байна.

Мөн аутизмын шинж тэмдэг нь хүүхэд бүрд харилцан адилгүй байдлаар илэрдэг учраас оношлоход хүндрэлтэй байдаг. Анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог бөгөөд дараах нийтлэг шинж тэмдгээр илэрдэг байна. Үүнд:

•           Хэлд орохгүй байх

•           Хэвийн биш байж болзошгүй содон үйлдлүүд гаргах

•           Хүн рүү тогтож харж чадахгүй байх

•           Хүний үг сонсохдоо муу байж дураараа аашлах

•           Хооллох зуршил, давтамж болоод идэж буй зүйлс нь хэвийн биш байх

•           Олон хүнтэй газар байхдаа тавгүйрхэх

•           Гараа сэгсрэх, дороо эргэх гэх мэт тогтмол хийдэг хөдөлгөөнтэй байх

•           Аливаа өвдөлтийг бага мэдэрч байгаа байдал анзаарагдах

•           Нойрны байдал хэвийн биш байх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655829
0 эможи

аутизм
autism
worldday
keyboard_arrow_up