Японы Окинавад 3 метрийн өндөртэй цунами үүсэж болзошгүй байна
Өнөө өглөөхөн Тайваны эрэг орчимд 7.5 магнитутын хүчтэй газар хөдөлсөн байна. Улмаар Япон улсын Окинава мужийн өмнөд эрэг орчмоор гурван метрийн өндөртэй цунами үүсэх эрсдэл бий болоод байгаа талаар сэрэмжлүүлэг мэдээлэл гараад эхэлсэн байна.
Гурван метр цунами үүсэх магадлалтай гэсэн нь урьдчилсан тооцоолол бөгөөд үүнээс ч өндөр байх магадлалтай аж.
Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар Тайваньд өглөө болсон газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн байршилд цахилгаан тасарсан байдалтай байна хэмээжээ.
Энэ оны эхээр мөн Японы төв хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, Ишикава мужийн Ното хотод цунамигийн түгшүүр зарлаж байсан. Японы цаг уурын байгууллагын мэдээлснээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Иватэ мужид мөн зургаан магнитудын хүчтэй газар хөдөлсөн аж.