ТАЙВАНЬ: Газар хөдөлсний улмаас долоон хүн амиа алджээ
2024 оны 4 сарын 03
Өнөө өглөө Тайванийн зүүн нутгийн Хуалянь хотын ойролцоо 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас долоон хүн амиа алдаж, 736 хүн гэмтэж бэртжээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 07:58 цагт болсон бөгөөд Тайванийн бүх нутагт мэдрэгдсэн байна.
Тайваньд сүүлийн 25 жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Тайбэй хотод мэдрэгдсэн бөгөөд барилгууд чичирхийлэн ганхаж байгаа нь дүрс бичлэгүүдээс харагдана.
Газар хөдөлтийн улмаас Японы ойролцоох арлууд, Филиппиний хойд хэсэгт цунамийн түгшүүр зарласан боловч дараа нь цуцалжээ. Япон, Хятад улсууд Тайваньд тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Эх сурвалж: BBC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655890
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: