БНСУ-ын парламентын сонгуульд сөрөг хүчин ялалт байгууллаа БНСУ-ын парламентын сонгуульд сөрөг хүчин ялалт байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын парламентын сонгуульд сөрөг хүчин ялалт байгууллаа

2024 оны 4 сарын 11

Arslan.mn

БНСУ-ын парламентын 22 дахь удаагийн сонгууль өчигдөр буюу 4 сарын 10-ны өдөр болж өнгөрлөө. Энэ жилийн сонгуулийн ирц 67 хувьтай байсан нь сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн их ирцтэй сонгууль болсон аж. Энэ нь 4 сарын 5-ны өдөр болсон урьдчилсан сонгуулийн үр нөлөө байхыг ч үгүйсгэхгүй хэмээн нэг хэсэг нь үзэж байна. Учир нь урьдчилсан сонгуулийн үеэр сонгуульдаа идэвхтэй оролцохыг голчлон уриалсан билээ.

Ийнхүү БНСУ-ын 22 дахь удаагийн парламентын сонгуулийн санал хураалт дуусахад сөрөг хүчин болох Ардчилсан Нам ялалт байгуулсан нь тодорхой болсон юм. Энэ нь ерөнхийлөгч Юн Сүк Ёлын консерватив үзэл баримтлалтай эрх баригч Ард Түмний Хүч Намд том цохилт болоод байгаа юм. Учир нь хоёр жилийн өмнө ерөнхийлөгч болсон тэрбээр бүрэн эрхийнхээ үлдсэн гурван жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нэлээд бэрхшээлтэй тулгарах болж байна. 

Эсрэгээрээ 2022 онд Юн Сүк Ёлд цөөн саналын зөрүүгээр ялагдаж байсан Ардчилсан Намын дарга И Жэ Мюн дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч болох магадлалтай болж байгаа юм. 
Эх сурвалж: www.csis.org
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656158
0 эможи

БНСУ
Солонгос
сонгууль 2024

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up