Сүмогийн анхны гадаад их аварга Таро Акэбоно 54 насандаа таалал төгслөө Сүмогийн анхны гадаад их аварга Таро Акэбоно 54 насандаа таалал төгслөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сүмогийн анхны гадаад их аварга Таро Акэбоно 54 насандаа таалал төгслөө

2024 оны 4 сарын 12

Arslan.mn

Японы сүмогийн ертөнцөд анхны гадаад ёкозуна болж байсан Таро Акэбоно хэдэн хоногийн өмнө Токиогийн эмнэлэгт зүрхний дутагдлын улмаас таалал төгссөн талаар өчигдөр гэр бүлийнхэн нь мэдээллээ. Тэрээр 54 настай байсан юм.

Акэбоно 210 кг жинтэй, 2 метр өндөр биетэй Хавайн нийслэл Хонолулу хотод төрж өссөн хүн бөгөөд 1990-ээд оны үед Японы уламжлалт спорт болох сүмогийн дэвжээнд цоо шинэ уур амьсгалыг оруулж байсан юм. Япон улсад 1988 онд шилжин ирж байсан түүхтэй ба ирснээсээ хойш 6 жилийн дараагаар сүмогийн 64 дэх ёкозуна болсон нь гадаад бөхчүүдээс анхны тохиолдол болж байлаа.

Түүний амжилтуудаас дурдвал, нийтдээ 10 удаа сүмогийн дээд зиндааны тэмцээний түрүүг авч, Япон болон төрөлх Хавайдаа олон сая шүтэн бишрэгчтэй болсон. Ийнхүү 1996 онд тэр Япон улсын иргэн болж байсан. Харин 2001 онд өвдөгний дараалсан бэртлийн улмаас зодог тайлсан.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар долоон жилийн өмнө Китакюшү хотод ухаан алдаж унаснаасаа хойш Акэбоногийн эрүүл мэнд муудаж, хэвтэрт байсан гэсэн юм. Тэрбээр эхнэр, нэг охин, хоёр хүүтэй.
Эх сурвалж: www.nytimes.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656193
0 эможи

keyboard_arrow_up