Касым-Жомарт Токаев: Сүүлийн 80 жилд тохиогоогүй их гамшиг боллоо Касым-Жомарт Токаев: Сүүлийн 80 жилд тохиогоогүй их гамшиг боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Касым-Жомарт Токаев: Сүүлийн 80 жилд тохиогоогүй их гамшиг боллоо

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

Нэлээдгүй хугацааны өмнөөс эхлэн ОХУ, Казакстаны хил дагуух хот, суурингууд шар усны үерт автаад байгаа юм. Ням гарагийн байдлаар үерийн ус Курган мужийг хамарч, олон мянган байшин живж, зарим газарт байшингийн дээвэр давсан нөхцөл байдал үүсээд байна. 

Уг үерийн улмаас Казакстанд 107 мянга грауй хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Ойрын 24 цагийн байдлаар Хойд Казахстан мужийн нийслэл Петропавл хотод үерийн түвшин дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгааг анхааруулсан байна. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев сүүлийн 80 жилийн хугацаанд тохиогоогүй их гамшиг болж байгааг мэдээлсэн бол иргэд энэхүү үерийн гол буруутанг эрх баригчид хэмээж байгаа юм. Учир нь сүүлийн 60 жил эрх баригчид дорвитой зүйл юу ч хийгээгүй гэж үзэж байгаа аж. 

Харин эрдэмтэд чулуужсан түлшнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь үер гэх мэт цаг агаарын эрс тэс үзэгдлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа гэдэгтэй санал нэгдээд байна. 
Нөхцөл байдал Казакстанд ийм байгаа бол ОХУ-ын өмнөд хэсгийн Оренбург мужид Урал голын усны түвшин нэмэгдсэний улмаас 34 мянган байшин усанд автсан байдалтай байна. Нэмж бороо орсоор байгаа учраас нөхцөл байдал улам бүр дордож байна. Тухайлбал, аадар борооны улмаас Тобол голын түвшин хоёр цагийн дотор 25 см нэмэгдсэн. 

ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр, Курган мужид 18 мянга гаруй хүн үерт автаж болзошгүй байдалтай байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656260
0 эможи

keyboard_arrow_up