Японы 100 гаруй зочид буудал “Booking.com“-ын залилангийн хохирогч болжээ
2024 оны 4 сарын 15
Зочид буудлын захиалгын "Booking.com"цахим хуудсыг ашиглан хэрэглэгчдийн зээлийн картын мэдээллийг хулгайлсан хэргүүд гарсан тухай Японын хэвлэлүүд мэдээлсэн байна. Тодруулбал, Япон улсын 100 гаруй зочид буудал тус цахим хуудасны залилангийн хохирогч болсон байна.
Иймд, зочид буудал захиалгын томоохон оператор болох "Booking.com"-ын Япон дахь нэгж "Booking.com Japan"-д бүрэн хэмжээний шалгалт хийхийг тус улсын Аялал жуулчлалын агентлаг даалгаад байна. Харин хэдий хэмжээний санхүүгийн хохирол үүссэн талаар Booking.com Japan" тайлбар хийхээс татгалзсан байдалтай байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656281
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: