Халдлага үйлдэгчийг зогсоосон гадаад иргэнийг Австралид байнга оршин суух эрхээр шагналаа Халдлага үйлдэгчийг зогсоосон гадаад иргэнийг Австралид байнга оршин суух эрхээр шагналаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Халдлага үйлдэгчийг зогсоосон гадаад иргэнийг Австралид байнга оршин суух эрхээр шагналаа

2024 оны 4 сарын 17

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрөөр буюу Бямба гарагт Австралийн Сидней хотод хутгаар зэвсэглэсэн хоёр этгээд халдага үйлдэж, зургаан хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг болсон. Тус этгээдүүдийн нэг газар дээрээ цагдаад буудуулан өөд болсон бөгөөд сэтгэцийн өвчтэй байсан нь тогтоогдсон юм. Тэрбээр таван эмэгтэй, хамгаалалтын ажилтан нэг эрэгтэйн амийг хөнөөж, 12 хүнийг шархдуулаад байсан билээ. 

Энэ хэргийн талаарх дүрс бичлэгүүд цахим орчинд тархаад байсан. Тэрхүү бичлэгэн дээр нэгэн залуу урсдаг шатаар өгсөж байсан алуурчныг айлган буцааж буй үйлдэл бичигдсэн байлаа. Хэрвээ ингэж саатуулаагүй бол алуурчин илүү олон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах байсан аж. 

Хүмүүсийн хөдөлгөөний урсгалыг хязгаарлах зориулалттай тулгуур баганаар зэвсэглэсэн энэ залуу хүмүүсийн дунд “баатар” хэмээн өргөмжлөгдөөд байна.
Энэхүү баатар нь Австралид барилгын ажил хийдэг Францын иргэн Дамиан Жеро байсан юм. Тухайн өдөр тэр өөрийн нутгийн хүнтэйгээ бас барилга дээр ажилладаг Силас Деспротой цуг халдлага гарсан худалдааны төвд явж таарсан байна. 

Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз зориг гарган хүмүүсийн амийг аварсан Жерог байнга оршин суух эрхээр шагнах болсноо өчигдөр мэдэгдэв. Баатар болоод байсан Жерогийн визний хугацаа дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байжээ.

Сидней хотын хамгийн том худалдааны төвүүдийн нэгд гарсан энэ аллага харьцангуй тайванд тооцогддог Австралийн нийгмийг цочроосон юм.

 

Эх сурвалж: www.dailymail.co.uk
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656345
0 эможи

австрали
халдлага

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up