Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн Африкийн тамирчид медалиа ХУРААЛГАЖЭЭ Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн Африкийн тамирчид медалиа ХУРААЛГАЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн Африкийн тамирчид медалиа ХУРААЛГАЖЭЭ

2024 оны 4 сарын 23

Arslan.mn

Бээжингийн хагас марафон гүйлтийн тэмцээний эхний байруудад шалгарсан Африкийн гурван тамирчин Хятадын тамирчныг түрүүлүүлэхийн тулд барианы шугам дөхөх үед хурдаа зориуд сааруулсан нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул медалийг нь хураан авахаар болжээ.

Хятадын тамирчин Хэ Жи энэ сарын 14-нд болсон тэмцээнд 1 цаг 3 минут 44 секундэд барианд орсноор алтан медаль, 5500 долларын мөнгөн шагнал хүртсэн бол Африкийн гурван тамирчин ердөө нэг секундээр хоцорч барианд орсноор хоёрдугаар байр эзэлсэн юм.

Гэтэл тэднийг барианд ойртох үеийн дүрс бичлэгээс үзэхэд дөрвөн тамирчин зэрэгцэн гүйж байх үед Кенийн тамирчин Вилли Мнангат Хэ Жи рүү харж, түүнд урагшил гэсэн дохио өгч байгаа нь харагдана. Улмаар 5 км-ийн зайн дэлхийн дээд амжилтын эзэн асан Кени улсын тамирчин Роберт Кетер өөрийн нутаг нэгт тамирчин болон Этиопын Дежене Хайлу хоёрт хоцрох дохиог өгч, түрүүлж гүй хэмээн Хэ рүү далласан бололтой байна.

Энэхүү бичлэг Хятадын цахим ертөнцөд шуугиан тарьж, улмаар олон хүн энэхүү зохисгүй үйлдлийг шалгаж, шаардлагатай арга хэмжээ авахыг зохион байгуулагчдаас шаардсан байна.

Эх сурвалж: CNN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656509
0 эможи

keyboard_arrow_up