Адольф Гитлерт хүндэтгэл үзүүлж байсан 4 этгээдийг баривчилжээ
2024 оны 4 сарын 24
Австри улс нь нацизмын бэлгэдлийг хориглосон хуультай улс билээ.
Гэтэл Австрийн баруун хэсэгт байрлах нацист дарангуйлагч Адольф Гитлерийн мэндэлсэн байшингийн гадна талд 20-30 насны 4 иргэн түүнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, нацист дэглэмийн мэндчилгээ, ёсолгоо хийн зургаа даруулж байсан байна.
Эдгээр этгээдийг эргүүлийн цагдаа нар баривчилсан бөгөөд Австрийн хуулийг эдгээр дөрвөн хүн зөрчсөн гэж үзэн, прокурорт мэдэгдэж шалгуулах болно хэмээжээ.
Эдгээр дөрвөн этгээдийг тодруулбал, эгч дүү хоёр өөрсдийн нөхрүүдийн хамт 4-үүлээ явж байсан аж.
Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Браунау ам Инн хотод төрсөн ба нацист дэглэмийг алдаршуулдаг хүмүүсийн мөргөлийн газар болсон түүний байшинг 2023 оноос хойш цагдаагийн газар болгосон юм.
Эх сурвалж: www.nbcnews.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656574
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: