Үерийн улмаас Бразилд байшингийн дээвэр дээр хашигдсан МОРИЙГ АВАРЧЭЭ
2024 оны 5 сарын 10
Өнгөрсөн долоо хоногоос хойш Бразил улсын өмнөд бүс нутаг үерийн гамшигт нэрвэгдээд байна.
Порто-Алегре хотын дагуул хотод усанд хашигдаж, байшингийн дээвэр дээр гацсан морины гэрэл зураг сошиал ертөнцөд тараад байсан юм.
Тэгвэл өчигдөр онцгой, цэргүүд, сайн дурынхнаас бүрдсэн аврагчид дөрвөн хийлдэг завь, дөрвөн туслах завины тусламжтай морийг дээвэр дээрээс нүүлгэн шилжүүлж чаджээ.
Аврагчдыг дээвэрт хүрэхэд морь нэлээд эцэж туйлдсан байсан гэж аврагчид хэвлэлд ярьсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656876
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: