Халдлагын үеэр таван удаа буудуулсан Словакийн Ерөнхий сайд амьд гарчээ Халдлагын үеэр таван удаа буудуулсан Словакийн Ерөнхий сайд амьд гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Халдлагын үеэр таван удаа буудуулсан Словакийн Ерөнхий сайд амьд гарчээ

2024 оны 5 сарын 16

Arslan.mnӨчигдөр  Братислав хотын ойролцоох жижиг хотод иргэдтэй уулзах үеэрээ Словак улсын ерөнхий сайд Роберт Фико зэвсэгт халдлагад өртжээ.

Бие хамгаалагчид таслан зогсоохоос өмнө иргэдийн дундаас нэг эрэгтэй хүн ерөнхий сайд руу таван удаа буудсан байжээ.

Харин хүнд шархадсан ерөнхий сайдыг даруй нисдэг тэргээр эмнэлэгт хүргэж, яаралтай хагалгаанд оруулсан байна.

Энэ талаар тус улсын шадар сайд “Надад байгаа мэдээллээр сайдын хагалгаа амжилттай болсон. Одоогоор ямар нэг ноцтой аюул байхгүй” гэв.

Халдлагыг улс төрийн зорилготой байсныг Словакийн Дотоод хэргийн сайд мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн сард болсон сонгуульд Фико ялалт байгуулсантай холбоотой хэмээн тайлбарласан байна.

Словакийн зарим хэвлэл халдлага үйлдэгчийг 71 настай зохиолч, улс төрийн идэвхтэн байсан гэж мэдээлжээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656985
0 эможи

keyboard_arrow_up