Сөүл хотод урсгал сөрж явсан машин явган зорчигчдыг дайрч, есөн хүн амиа алджээ
2024 оны 7 сарын 02
Өнгөрсөн шөнө БНСУ-ын нийслэл Сөүл хотын төвд урсгал сөрж явсан машин гэрлэн дохио хүлээж байсан явган зорчигчдыг дайрсан осол гарчээ.
Үүний улмаас зургаан хүн газар дээрээ нас барж, гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн ч хүнд бэртлийн улмаас нас барсан байна. Мөн дөрвөн хүн бэртсэн.
Цагдаагийн байгууллагын тогтоосноор 60 гаруй насны эрэгтэй автомашиныг жолоодож явсан бөгөөд урсгал сөрж явахдаа хоёр машинтай мөргөлдөж, улмаар явган зорчигчдыг дайрсан аж.
Машины жолоочийг баривчилсан бөгөөд тэрбээр машин нь гэнэт өөрөө хурдалсан хэмээн цагдаад мэдүүлжээ.
БНСУ-ын хотын төвөөр зорчих хурдны дээд хэмжээ 50 км/цаг байдаг бол орон сууцны хороолол орчимд 30 км/цаг байхаар тогтоосон байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
657767
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: