Дэлхийн хамгийн хурдан залуу 27 настай Ноа Лайлз
2024 оны 8 сарын 05
Ням гарагт болсон Олимпын наадмын 100 м-ийн гүйлтэд АНУ-ын тамирчин Ноа Лайлз 9,784 секундийн амжилтаар алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Ямайкийн Кишане Томпсон /9,789 сек/, гуравдугаарт Америкийн Фрэд Керли /9,81 сек/ нар шалгарсан байна.
Токиогийн Олимпын хүрэл медальт Канадын Андре де Грасс шигшээ наймд багтаж чадсангүй.
Өчигдөр болсон 100 м-ийн гүйлтийн барианд орсон эхний 6 тамирчны үзүүлэлтийг фотофинишийн аргаар тодорхойлохоос аргагүйд хүрсэн бөгөөд хөнгөн атлетикийн 100 м-ийн гүйлтэд зургаан тамирчин “нэгэн зэрэг” барианд орсон тохиолдол түүхэнд байгаагүй аж.
Өдгөө 27 настай Лайлз Токиогийн Олимпоос энэ зайд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд дэлхийн зургаан удаагийн аварга юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658038
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: