Парис-2024: Олимпийн хошой аваргад үзүүлсэн ХҮНДЭТГЭЛ Парис-2024: Олимпийн хошой аваргад үзүүлсэн ХҮНДЭТГЭЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Парис-2024: Олимпийн хошой аваргад үзүүлсэн ХҮНДЭТГЭЛ

2024 оны 8 сарын 06

Arslan.mn

Өнөөдөр "Парис-2024" Зуны олимпийн XXXIII наадмын спортын гимнастикийн  тэмцээн өндөрлөж байна.

Тэмцээний сүүлчийн өдөр Бразилийн нэрт гимнастикч олимп, дэлхийн аварга Ребека Андраде чөлөөт дасгалд алтан медаль хүртэж, Олимпийн хошой аварга боллоо.

Энэ үеэр 25 настай Бразил гимнастикчийг мөнгөн медаль авсан Симоне Байлс ( Олимпийн 7 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальт), хүрэл медаль хүртсэн АНУ-ын Жордан Чайлз ( Олимпийн алт, мөнгө,хүрэл медальт) нар шагналын тавцанд ийн хүндэтгэл үзүүллээ.

Ребека Андраде бол хүндэтгэхээс ч аргагүй гимнастикчин. Өрх толгойлсон найман хүүхэдтэй ээжийн охин Ребека дөрвөн настайгаасаа гимнастикаар хичээллэсэн бөгөөд ээж нь айлын гэр цэвэрлэж олсон мөнгөөрөө охиныхоо бэлтгэлийн төлбөрийг төлдөг байсан ажээ.

Түүнээс гадна Ребека маш олон удаа гэмтэл авч, олон ч мэс заслыг даван гарсан бүсгүй. Баруун өвдгөндөө л гэхэд гурван удаа ACL хагалгаа хийлгэж байсан гэнэ.

2018 оны ДАШТ-д хүнд гэмтэл авч , цаашид спортоо орхих эсэхтээ эргэлзэж байх үед өөр хэн ч биш өнөөдөр түүнд ялагдсан Симоне Байлз " Хэзээ ч битгий бууж өгөөрэй! Чи бол маш авьяастай. Чи үүнийг даван туулах болно" хэмээн урам өгснийг Ребека дурсаж, түүнд ач санаж явдагаа өгүүлдэг бол Байлз харин түүний тухайд " Би Ребекатай тэмцээнд өрсөлдөх маш дуртай. Тэр л намайг хурцалж, энэ амжилтад хүргэсэн" гэж хэлжээ.

Спорт, олимп гэдэг бол хэдийгээр өрсөлдөөн ч хүндэтгэл, нөхөрлөл бас чухал байдгийг эдгээр тамирчид харууллаа, ГАЙХАЛТАЙ, ГОЁ, ГАНГАН...

Ц.Энхтүвшин

"Таван цагариг" сонин

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658060
2 эможи

Зочин
2024-08-09 10:25
Спорт бол хүний хүч чадал тэвчээриын дээд хязгаарыг ялахын тулд яаж хөдөлмөрлөж хүнээс гарах хүч чадал , ес зүй бүхний дээд гайхамшиг юмдаа
Зочин
2024-08-06 20:56
Гайхалтай.
Б.Хас
2024-08-06 11:50
Спортын ёс зүйн гайхамшиг. Гэтэл монгол бөх хажууд нь "ичмээр дамшиг" болжээ.
keyboard_arrow_up