Бейонсе вискиний шинэ брэндээ танилцуулжээ
2024 оны 8 сарын 22
Америкийн алдарт дуучин Бейонсе LVMH компанийн Moët Hennessy брэндтэй хамтран шинэ виски худалдаанд гаргаснаар тансаг зэрэглэлийн согтууруулах ундааны бизнест хөл тавьж байна.
Бейонсе SirDavis хэмээх нэртэй виски барьж буй зургаа Инстаграм хуудсандаа байршуулснаар шинэ бизнесээ олон нийтэд танилцуулжээ.
Ингэснээр дуучин бүсгүй тансаг зэрэглэлийн согтууруулах ундааны хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэж буй энэ үед нэртэй брэндүүдтэй хамтран ажилладаг Марк Уолберг, Жорж Клуни зэрэг алдартнуудтай мөр зэрэгцэж байна.
Вискийг Дэвис хэмээх элэнц өвөг эцгийнхээ нэрээр нэрлэсэн бөгөөд үүгээрээ түүнд хүндэтгэл үзүүлж байгаа ажээ. Түүний хүүг мөн Сэр гэдэг. Вискийг Бейонсегийн төрсөн хот болох Хьюстонд үйлдвэрлэнэ.
Вискиний лонхон дээр Бейонсегийн сүүлийн үеийн цомгууд дээр гарсан хүрэл морины дүрсийг байрлуулсан байна. Нэг лонх нь 89 ам.долларын үнэтэй SirDavis ирэх есдүгээр сараас худалдаанд гарна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658379
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: