Кремль: МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ
2024 оны 9 сарын 03
Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Владимир Владимирович Путинийг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Түүнчлэн ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улс болон Оросын Холбооны Улсын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ гэж Кремль мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658646
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: