Оросын хөнгөн атлетикчийн эрхийг 10 жилээр хасжээ Оросын хөнгөн атлетикчийн эрхийг 10 жилээр хасжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Оросын хөнгөн атлетикчийн эрхийг 10 жилээр хасжээ

2024 оны 9 сарын 04

Arslan.mn

Сэргээшийн эсрэг журмыг зөрчсөний учир Оросын хөнгөн атлетикийн тамирчин Татьяна Томашевагийн тэмцээнд оролцох эрхийг 10 жилээр хасаж, 2012 оны Лондоны Олимпын наадмаас хүртсэн мөнгөн медалийг нь хураахаар шийдвэрлэжээ.

Мягмар гарагт Швейцарийн Лозанна хотноо хуралдсан Спортын арбитрын шүүхээс ийм шийдвэрийг гаргасан байна. 

Өдгөө 49 настай гүйлтийн тамирчинтай холбоотойгоор Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос /World Athletics/ гаргасан нэхэмжлэлийг шүүх хэлэлцжээ.

2012 оны 6 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 17-ны хугацаанд буюу тэмцээний бус үеэр Т.Томашевагаас авсан сэргээшийн сорьцонд анаболик стероид гэдэг хориотой бодис илэрсэн тухай CAS-ын мэдэгдэлд дурдсан байна.

Татьяна Томашова бол 2004 оны Афины Олимпын тоглолтын мөнгөн медальт, 2003 ба 2005 онуудын дэлхийн хошой аварга тамирчин /1500 м/ юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658671
1 эможи

keyboard_arrow_up