Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох ЗАРЛИГАА цуцлав Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох ЗАРЛИГАА цуцлав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох ЗАРЛИГАА цуцлав

2024 оны 12 сарын 04

Arslan.mn

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёоль мягмар гарагийн орой гэнэтийн мэдэгдэл хийж, сөрөг хүчний Ардчилсан намыг засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулан улмаар төрийн эсрэг бослого гаргахаар төлөвлөж байна хэмээн буруутгаж улс орон даяар онц байдал зарласан юм.

Тус улсын парламент болох Үндэсний ассамблейд олонх болсон сөрөг хүчний Ардчилсан нам төсвийн байнгын хороонд ирэх оны төсвийн тодотголыг өргөн барихдаа Ерөнхий прокурор болон Ерөнхий аудиторыг огцруулах санал хүргүүлсний дараа Юн Сук Ёоль дээрх шийдвэрийг гаргажээ.

Онц байдал зарласны дараа нийслэл Сөүл хотод өндөржүүлсэн хамгаалалт гарч, армийн цэргүүд парламентын ордныг бүслэн Үндэсний ассамблейн гишүүдийг ордонд нэвтрүүлэхийг тасалдуулахаар оролдож байв.

Ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцсэн Өмнөд Солонгосын иргэд ч парламентын ордны гадаа цуглан цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн.

Шөнө дундын үед тус улсын хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн тогтоосон онц байдлын дэглэмийн зарлигийг хориглохыг санал нэгтэй дэмжжээ. Яаралтай хуралдаанд дуудагдан парламентын ордонд нэвтэрч чадсан 190 гишүүн санал нэгтэйгээр цэргийн дэглэм тогтоох Ерөнхийлөгчийн зарлигийн эсрэг санал өгчээ. 

Ийнхүү онц байдал зарласнаас 6 цагийн дарга Ерөнхийлөгч Юн Сук Ёоль зарлигаа цуцаллаа.

Гэхдээ төрийн албан тушаалтнуудын огцруулах асуудлаар барьцаа хийн Засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулах санаархлаа зогсоохыг парламентын гишүүдэд уриалсан байна. 

Лхагва гарагийн өглөө Өмнөд Солонгосын Ардчилсан нам Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг нэн даруй огцруулах импичментийн ажиллагаа эхлүүлэхээ мэдэгдлээ. Сөрөг хүчний энэхүү ажиллагаанд Ерөнхийлөгчийн өөрийн" Ард түмний хүч" намын гишүүд ч нэгдэх төлөвтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660480
1 эможи

keyboard_arrow_up