Өчигдөр Казахстанд осолдсон онгоцноос 29 зорчигч амьд үлдэж, 38 хүн нас баржээ
2024 оны 12 сарын 26
Өчигдөр /2024.12.26/ Казахстаны Актау хотын ойролцоо осолдсон Азербайжаны агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц осолджээ.
Тодруулбал, тухайн онгоц Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Чеченийн Грозный хот руу нислэг үйлдэж байсан бөгөөд нийт 62 зорчигч, багийн таван гишүүн зорчиж явжээ.
Харин хслоос 29 хүн амьд үлдэж, 38 хүн нас барсан тухай Казахстаны Ерөнхий сайдын орлогч Канат Бозумбаев мэдэгдэв.
Харин ослоос амьд үлдсэн зарим хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар Азербайжаны Гадаад хэргийн яамны мөн мэдээлж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660863
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: