Өмнөд Солонгост нисэх онгоц осолдсоны улмаас амиа алдсан хүний тоо 62 хүрээд байна
2024 оны 12 сарын 29
Онгоц осолдсоны улмаас амиа алдсан хүний тоо 62 хүрээд байна.
Өнөө өглөө БНСУ-ын Муан хотын нисэх буудалд зорчигч тээврийн онгоц осолдсоны улмаас амиа алдсан хүний тоо 62 хүрээд байна. 175 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүнтэй “Jeju Air” компанийн онгоц Бангкокоос Муан хотын олон улсын нисэх буудалд 9:07 цагийн үед газардахдаа осол гаргаж шатаж эхэлсэн байна. Зорчигчдын дийлэнх нь Өмнөд Солонгосын иргэд байсан бөгөөд Тайландын хоёр иргэн байсныг эх сурвалж мэдээлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660897
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: