БНСУ-ын онгоцны ослоос амьд үлдсэн хоёр үйлчлэгч юу болсныг санахгүй байна гэжээ БНСУ-ын онгоцны ослоос амьд үлдсэн хоёр үйлчлэгч юу болсныг санахгүй байна гэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын онгоцны ослоос амьд үлдсэн хоёр үйлчлэгч юу болсныг санахгүй байна гэжээ

2024 оны 12 сарын 30

Arslan.mn

Өмнөд Солонгост ням гарагт болсон “Jeju Air” компанийн онгоцны ослоор амиа алдсан 179 хүний ​​141-ийнх нь цогцос хэнийх болохыг урьдчилсан байдлаар тогтоосон гэж тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас өнөө өглөө мэдэгджээ.

Тус яам Сөүлээс өмнө зүгт 288 км зайд орших Муан хотын олон улсын нисэх буудалд амиа алдагсдын ар гэрийнхэнд мэдээлэл хийх үеэрээ 179 цогцсыг бүгдийг нь цогцос түр хадгалах газар руу шилжүүлсэн гэж мэдэгдсэн байна. Мөрдөн шалгах байгууллагууд задлан шинжилгээ хийж, цогцсуудыг шилжүүлэн өгөхөд бэлэн болсны дараа бид ар гэрийнхэнтэй нь холбогдох болно гэж албаны төлөөлөгч хэлжээ.

Хохирогчдын эд зүйлсийг хөөрөх-буух зурвасаас цуглуулах ажиллагаа үргэлжилсээр байна.

Ням гаргийн өглөө нисэх онгоц их биеэрээ газардаж, хашлага мөргөсний улмаас онгоцонд сууж явсан 181 хүний ​​179 нь амиа алдаж, хоёр хүн л амьд гарсан харамсалтай осол болсон юм. Ослын шалтгааныг холбогдох албаныхан шалгаж дуусах хүртэл уг газрыг хамгаалалтад авах юм.

Ослоос амьд үлдсэн хоёр хүн нь 25, 32 настай онгоцны үйлчлэгчид бөгөөд одоогоор тэд эмчлүүлж буй.

Тэдний биеийн байдал амь насанд нь халгүй гэсэн ч онгоцны үйлчлэгчид ухаан ормогцоо ослын талаар юу ч санахгүй байна гэжээ.

Бүх томоохон хот, мужуудад амиа алдсан хүмүүст зориулан дурсгалын тахилын ширээг өнөө орой засахаар төлөвлөж байна. Энэхүү зан үйлийг орон даяар гашуудал зарласан долоо хоногийн хугацаанд буюу бямба гараг хүртэл үйлдэх ажээ.

Эх сурвалж: Yonhap
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
660913
1 эможи

keyboard_arrow_up