БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг гүйцэтгэхийг хоёр дахь удаагаа оролдож буй мөрдөгчид шат ашиглан ерөнхийлөгчийн ордон руу нэвтэрчээ.
Тодруулбал, Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг гүйцэтгэж, түүний ордонд нэгжлэг хийхээр олон арван цагдаа нар өглөөний 7:30 цагийн үед хаалт хашлагуудыг давж, Сөүлийн төвд байрлах ордны хашаа руу нэвтэрсэн байна.
Улмаар мөрдөн байцаагчид орон нутгийн цагаар 10:33 минутад Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг өнөөдөр /2025.01.15/ баривчилсан байна.
Ингэснээр Юн Сок Ёл бүрэн эрх нь дуусаагүй байхад баривчлагдсан анхны ерөнхийлөгч боллоо.
Юн Сог Ёль 12 дугаар сарын 3-нд онц байдал тогтоох оролдлого хийсэнтэй холбогдуулан байцаалт авах гурван зарлан дуудах хуудсыг үл тоомсорлосны дараа Сөүлийн баруун дүүргийн шүүх түүнийг баривчлах тушаал гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт сунгасан тушаалын хугацаа нэгдүгээр сарын 21 хүртэл хүчинтэй.