Пусан хотын Гимхэ нисэх буудалд онгоц шатаж, 176 зорчигчийг эсэн мэнд гаргажээ Пусан хотын Гимхэ нисэх буудалд онгоц шатаж, 176 зорчигчийг эсэн мэнд гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -4°C 3449.0₮
02 сарын 13, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Пусан хотын Гимхэ нисэх буудалд онгоц шатаж, 176 зорчигчийг эсэн мэнд гаргажээ

2025 оны 1 сарын 29

Arslan.mn

Өмнөд Солонгосын Пусан хотын Гимхэ нисэх буудалд өчигдөр шөнө Хонконгийн чиглэлд нисэх гэж байсан онгоц шатсан харамсалтай явдал гарчээ.

Тодруулбал, нислэгийн багийн долоон гишүүн, 169 зорчигчтой онгоц нислэгийн зурвасаас хөөрөхийн өмнө шатжээ.

Гал гарсан даруйд аврах багийн найман минутын дотор нисэх буудалд ирж галыг унтрааж эхэлсэн байна. Өчигдөр орой 22:26 цагт гал онгоцны сүүл хэсгээс асаж эхэлжээ.

Гал сөнөөгчид Эйр Пусан нислэгийн компанийн Эйрбус онгоцны хоёр талд зорчигчдыг аврах нүүлгэн шилжүүлэх зориулалттай хийлдэг гудас дэлгэж 176 хүн эсэн мэнд гаргалаа.

Аврах ажиллагааны үеэр дөрвөн хүн хөнгөн бэртэл авсан байна.

Галын шалтгаан одоогоор тодорхой болоогүй.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661445
1 эможи

keyboard_arrow_up