Twitter: Сонгуульд оролцохгүй байхыг уриалсан 10 мянган хаягийг устгасан
2018 оны 11 сарын 08
АНУ-ын завсрын сонгуульд санал өгөхгүй байхыг уриалсан жиргээ нийтэлсэн 10 мянган автоматжуулсан хаягийг устгаснаа “Twitter” мэдэгдлээ.
Устгасан хаягууд АНУ-д харьяалагдах төдийгүй ихэнх нь Ардчилсан намын байр сууринаас жиргэсэн байсныг “Twitter” компани мэдэгдсэн байна. Харин энэ талаар АНУ-ын Ардчилсан намаас хариу мэдэгдэл хийгээгүй аж. Аравдугаар сарын нэгнээс хойш сонгуультай холбоотой 10 сая жиргээ бүртгэгдсэн байна. АНУ-ын завсрын сонгууль болохтой холбоотойгоор “Twitter”, “Facebook” зэрэг олон нийтийн сүлжээний компаниуд хуурамч мэдээлэл тараасан, мэдээллийн аюулгүй байдлыг зөрчсөн хаягуудыг устгах арга хэмжээг идэвхтэй авч байгаа юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)
597033
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: